"Вэй улсын бичиг" Рү Рү Гао Чө нарын шастираас
Wednesday, 6 November 2019
Хүннүгийн хаан туйлын үзэсгэлэн гоо хоёр охинтой байсныг ард иргэд бүгдээр сахиус мэт дээдлэн хүндэлдэг байжээ. Хүннүгийн хаан "Ийм сайхан охидыг тэнгэрт өргөхөөс биш, ямар хувьтай хүний үрд өгөлтэй билээ. Тэнгэр зоргоор таалнам буй за" хэмээн өгүүлээд, улсынхаа хойд хязгаарт тахилын өндөр тавцан байгуулж, охидоо түүн дээр орхисон ажээ. Удаах онд нэг хөгшин чоно өдөр шөнө өнжилгүй тахилын тавцанг сахин ульж, дор нь нэгэн нүх ухаад, холдон эс одох болов. Бага охин өгүүлрүүн "Хаан эцэг биднийг тэнгэрт өргөе хэмээн энд орхиод явсан бүлгээ. Өдгөө энэ чоно ирсэн нь яавч эгэл амьтан бус, тэнгэрийн зараал буй за" хэмээгээд доош буухыг завджээ. Эгч нь хирдхийн цочиж "Энэ адгууст өөрсдийгөө тушааваас эцэг эхээс заяасан ариун биеийг талаар бузарлах бус уу?" хэмээхэд дүү нь түүний үгэнд оролгүй доош буун, чонын гэргий болоод, үр хүүхэд гарган үржиж олширсоор улс гүрний хэмжээнд хүрчээ. Тиймийн учир тэр улсын хүн ардын дуу чоно улих мэт болсон ажгуу.
Subscribe to:
Post Comments (Atom)

No comments:
Post a Comment