Рашид Ад Дин "Судрын чуулган, Өгөөдэй хааны тэмдэглэлээс"
Wednesday, 13 November 2019
Сүрэг хоньтой Мигүүлэй хэмээгч Монгол хүн байжээ. Нэг шөнө чоно сүрэгт нь халдаж, дийлэнхийг нь сүйдэлжээ. Маргааш нь нөгөө Монгол хүн хааны ордонд очиж энэ учрыг айлтгавай. Өгөдэй хаан "Чоно хаашаа одов" хэмээн асуужээ. Яг энэ үед хэдэн Мусульманчууд тэр газраас нэг чоныг амьдаар нь бариад хүлэн авчирч гэнэ. Хаан зуун балыш өгч мөнөөх чоныг худалдан аваад тэр Монгол хүмүүнд "Энэ чоныг алавч чамд ашиггүй" хэмээгээд зарлиг буулган түүнд мянган хонь өгөөд "Би энэ чоныг тавьж үүссэн нөхцөл байдлыг хань нөхдөд нь дуулган тэднийг эндээс зайлуулж өөр тийш явуулсугай" хэмээв. Чоно тавигдсаны дараа нохойд баригдан үхжээ. Хаан нохой чоно барьсныг сонсоод ихэд хилэгнэн зарлиг буулгаж тэр нохойг даруйхан алуулав. Хаан ордондоо хариад гасалж зовнин бодлогширсоор олон түшмэлдээ хандан "Миний өвчин өдөр идэрхүйеэ хүндэрч байгаа болохоор энэ чоныг тавиад үхлээс хэлтрүүлбээс Мөнх тэнгэр намайг ивээж тэтгэх болсугай хэмээсэн бөлгөө. Гэвч чоно нохойн амнаас хэлтэрч эс чадсан тул би бас аюул барцдаас хэлтрэхүйеэ бэрх болжээ" хэмээн өгүүлэв.
Monday, 11 November 2019
Маш урт хугацааны туршид аливаа соёл иргэншил нь хаант төрийн тогтолцооны замаар оршин хөгжиж ирсэн байдаг. Бараг бүх хаад болон төр улс нь эхэндээ хамаг хүчээ шавхан улс гэрээ төвхнүүлж авсны дараа цэнгэл жаргалдаа ташууран уруудан доройтсоор эцэс сүүлдээ говь цөл, тал хээрээс гаралтай илүү эрч хүчтэй үндэстэнд эзлэгдсэн үйл явцыг олж үзэж болох юм.
Ж. Вэйльс "Дэлхийн түүхийн товчоон"
Хувь хүний үүднээс авч үзэх юм бол бидний мэдэх Монгол, Шумит болон Нордик үндэстнүүд бүгд суурьшмал үндэстнүүдээс илүү цовоо сэргэлэн хатан зоригтой зан чанарыг өөртөө шингээсэн байдаг.
Ж. Вэйльс "Дэлхийн түүхийн товчоон"
Sunday, 10 November 2019
Үсүний ванг Күньмө хэмээмүй. Күньмөгийн эцэг Хүннү гүрний баруун этгээд дэх нэгэн ханлигийг захирдаг байжээ. Хүннүчүүд тэдэн рүү дайран алах үеэр Күньмө төрж хээр хаягдсанд хэрээ мах зуун тэжээж, өлөгчин чоно хөхүүлж өсгөв гэнэ. Хүннүгийн хаан түүнийг ихэд гайхан сахиус байх гэж бодоод өргөж өсгөжээ. Күньмө өсөж том болоод цэрэг удирдан хэдэнтээ том гавьяа байгуулав. Хүннүгийн хаан түүнд эцгийн мэдлийн газар ард иргэдийг өвлүүлж, баруун газрыг сэргийлэн сахиулжээ. . . Хүннүгийн хаан өөд болсны дараа Күньмө харьяат олныг удирдан хол нүүж Хүннүд алба өргөхөө больжээ. Хүннүчүүд цэрэглэн дайлаад эс ялсан тул сахиус буюу хэмээн хол зай барих болжээ.
Сы Ма Цянь "Түүхэн тэмдэглэл зохиолын Даваний шастираас"
Сы Ма Цянь "Түүхэн тэмдэглэл зохиолын Даваний шастираас"
Монголчуудын зарим түүхэн сурвалжийн гар бичмэлүүдэд тэмдэглэснээр "...Тайчууд овогтон нь Хайдуугийн хөвгүүн Чархай Линхугаас үүсжээ. Хайду гурван хөвгүүнтэй байсны ууган нь Байшингар догшин, Чингис хааны дээдэс нь түүнээс салан гарчээ... Дэд хөвгүүн Чархай Линху. Чархай Линху түүний ах Байшингар догшин үхсэний хойно бэргэнээ буулган авчээ. Тэр нь Думбинай сэцэний эх бөлгөө... Тэднээс хоёр хөвгүүн төрсөн нь Дэлт Чоно, Өлөгчин Чоно болой... Тэд Чонос овог болжээ"
Рашид Ад Дины Судрын чуулган
Saturday, 9 November 2019
Түрэгийн дээдэс нь Хүннүгийн умар зүгийн Суо хэмээх улсаас гаралтай гэлцдэг. Аймгийн ахлагч Апанбу ах дүү арван долуул. Тэдний нэг нь Ижиништ чоноос төрсөн ажгуу. Панбучууд бүгд мунхаг тул улс нь удалгүй мөхжээ. Ижиништ харин цаг уурыг шинжин, салхи бороог оруулж чадах бөлгөө. Хоёр эхнэр авсан нь зуны эзэн сахиус, өвлийн эзэн сахиус нарын охид ажээ. Тэдний нэг нь жирэмслээд дөрвөн хөвгүүн төрүүлэв. . . .Ийн өгүүлэх нь этгээд мэт боловч явж явж чонын үр сад гэдгийг батлах болой.
"Жоу улсын бичиг Түрэг"
"Жоу улсын бичиг Түрэг"
Friday, 8 November 2019
Тоба Тао 429 онд зүүн говийн Рү Рү Монгол аймгуудын халдлагад хариу цохилт өгөхөөр шийдсэн үед түүний зарим мэргэн зөвлөх нар сэрэмжлүүлэн айлтгаруун "Өмнөд төрийн хаант улсын хятад хүмүүн тохиолыг завшин манай цэргийг хавчин цохих болуузай хэмээсэнд тэр хятад хүмүүн болвоос явган цэрэг, бид болвоос морьтон болой. Унага тугал хэрхэн чононуудыг эсэргүүцэх билээ хэмээн дөхөмхөн хариулжээ"...
Рене Гроссе " Тал нутгийн эзэнт гүрэн"
Рене Гроссе " Тал нутгийн эзэнт гүрэн"
Тэд яг л Хүннүчүүдын араатан дээдэс чонотой адилхан "Тотем" цохолбор
Түрэг Монгол үндэстнүүдийн эртний үлгэр домогт гардаг өвөг дээдэс нь чоно байсан тухай бид мэднэ. Монголын нууц товчоонд гардагчлан Монголчуудын өвөг дээдэс нь Бөртэ чоно билээ. Тэгвэл "Өвгөсийн түүхэн тэмдэглэлд өгүүлснээр Түрэгчүүдийн шүтээн дээдэс нь цацарсан гэрлийн дундаас гарч ирдэг хөх үс дэлтэй аварга азарган чоно ажээ.
(Франц) Рени Гроссе "Тал нутгийн эзэнт гүрэн"
Түрэг Монгол үндэстнүүдийн эртний үлгэр домогт гардаг өвөг дээдэс нь чоно байсан тухай бид мэднэ. Монголын нууц товчоонд гардагчлан Монголчуудын өвөг дээдэс нь Бөртэ чоно билээ. Тэгвэл "Өвгөсийн түүхэн тэмдэглэлд өгүүлснээр Түрэгчүүдийн шүтээн дээдэс нь цацарсан гэрлийн дундаас гарч ирдэг хөх үс дэлтэй аварга азарган чоно ажээ.
(Франц) Рени Гроссе "Тал нутгийн эзэнт гүрэн"
Христийн ертөнцийн хувьд 13-15 зууны хоорондох гурван зуун жил бол доройтлын үе байсан юм. Энэ гурван зуун бол Монгол үндэстний цаг үе билээ. Төв Азиас гаралтай нүүдлийн амьдралын хэвшил тухайн үеийн дэлхий ертөнцийг захирч байлаа. Энэ цаг үеийн оргил үед Хятад, Энэтхэг, Перс, Египет, Умард Африк, Балканы хойг, Унгар, Оросыг ноёрхож байсан нь Монголчууд болон тэдэнтэй уг гарваль нэгтэй Түрэгчүүдийн хойчис болох Түркүүд байсан билээ.
Ж.Вэльс "Дэлхийн түүхийн товчоон"
Ж.Вэльс "Дэлхийн түүхийн товчоон"
“Чархай Линху ахыгаа үхсэн хойно бэргэнээ буулган аваад хоёр хөвүүн төрүүлсний нэгийг Дэлт Чоно, нөгөөг нь Өлөгчин чоно хэмээн нэрлэсэн ажгуу. Судрын чуулган номонд энэ хоёр нэрийн утгыг эрэгчин чоно, эмэгчин чоно хэмээн тайлсан нь буй. Чонос овог энэ хоёр хөвгүүний хойч болой. Чоносын "с" нь олон тоо бөгөөд чонын бүлэгтэн гэсэн санаа юм"
Хань Ру Линь "Чингис хааны арван гурван жигүүрийн магадлал"
Хань Ру Линь "Чингис хааны арван гурван жигүүрийн магадлал"
Thursday, 7 November 2019
Бүх Азийг эрхшээлдээ багтаах гэсэн эртний Хань, Тан улсуудын мөрөөдлийг арван гурав, дөрөвдүгээр зууны үеийн Юань гүрний хаан Хубилай, Төмөр хоёр буурал хятадын эрх ашгийн төлөө хэрэгжүүлж чаджээ. Тэгснээр Бээжин хот Орос, Туркестан, Перс, бага Ази, Гуулин, Төвд , Энэтхэг Хятадын хойгийг багтаасан эзэнт гүрний нийслэл болон хувирсан юм.
(Франц) Рени Гроссе "Тал нутгийн эзэнт гүрэн"
Бусдыг ноёрхсон эзэнт гүрэн байгуулсан үндэстэн төдий л олонгүй. Харин Ромчуудтай эн зэрэгцэж илүү гарахуйц тийм үндэстэн гэвэл Түрэг, Монгол хоёр билээ.
(Франц) Рени Гроссе "Тал нутгийн эзэнт гүрэн"
Хань улсын Ү Ди хаан зарлиг болруун "Хүннүчүүд урьд Хань гүрэн асар уудам хэмээвч өлсөж ундаасахыг үл тэвчмүй. Нэг чоныг хоморгоноос алдваас мянган хонины хохирол болмуй за хэмээлцдэг бөлгөө. Тэднийг хоёронтоо цэрэглэн ялагдаад хуягт цэрэг эндэж сарнисанд хаан миний сэтгэл ямагт зовних болой" хэмээжээ.
Сы Ма Гуан " Засагт туслах нэвтэрхий толь"
"Хөх чоно бидэнд зарлиг уламжилвай. Үүрээр долон мэт гэрэл Ухань хааны майхныг нэвтлэн тусахуй дор хөх үстэй, хөх дэлтэй нэг азарган чоно гэрлээс гарч Ухань хаанд би чамд газарчилсугай хэмээжээ. Түүнээс хойш Уханий цэрэг хөдөлвэй. Тэр хөх үстэй, хөх дэлтэй азарган чоно лугаа дахин учирвай. Чоно Ухань хаанд та цэрэгтэйгээ түргэн морд гэвэй. Ухань хаан даруйхан морджээ. Чоно та олноо дагуулан яв, би өмнө чинь явж танд газарчилсугай хэмээжээ. Түүнээс хойш Ухань хаан дахин мордож хөх үстэй, хөх дэлтэй азарган чонотой хамт Шиндү, Тангудыг дайлжээ"
Ухань хааны тууж Хань Ру Линий
"Эсгий гэрийн түүврээс" дам ишлэв.
Ухань хааны тууж Хань Ру Линий
"Эсгий гэрийн түүврээс" дам ишлэв.
Wednesday, 6 November 2019
Хүннүгийн хаан туйлын үзэсгэлэн гоо хоёр охинтой байсныг ард иргэд бүгдээр сахиус мэт дээдлэн хүндэлдэг байжээ. Хүннүгийн хаан "Ийм сайхан охидыг тэнгэрт өргөхөөс биш, ямар хувьтай хүний үрд өгөлтэй билээ. Тэнгэр зоргоор таалнам буй за" хэмээн өгүүлээд, улсынхаа хойд хязгаарт тахилын өндөр тавцан байгуулж, охидоо түүн дээр орхисон ажээ. Удаах онд нэг хөгшин чоно өдөр шөнө өнжилгүй тахилын тавцанг сахин ульж, дор нь нэгэн нүх ухаад, холдон эс одох болов. Бага охин өгүүлрүүн "Хаан эцэг биднийг тэнгэрт өргөе хэмээн энд орхиод явсан бүлгээ. Өдгөө энэ чоно ирсэн нь яавч эгэл амьтан бус, тэнгэрийн зараал буй за" хэмээгээд доош буухыг завджээ. Эгч нь хирдхийн цочиж "Энэ адгууст өөрсдийгөө тушааваас эцэг эхээс заяасан ариун биеийг талаар бузарлах бус уу?" хэмээхэд дүү нь түүний үгэнд оролгүй доош буун, чонын гэргий болоод, үр хүүхэд гарган үржиж олширсоор улс гүрний хэмжээнд хүрчээ. Тиймийн учир тэр улсын хүн ардын дуу чоно улих мэт болсон ажгуу.
"Вэй улсын бичиг" Рү Рү Гао Чө нарын шастираас
Subscribe to:
Comments (Atom)














