Их Монгол улсын их хааны тамга нь (Хасбуу тамга)
Чингис хааны зарлигаар анх бүтээгдсэн. Уг тамга нь Монголын Их хааны эрх мэдэл, захирах эрх зүйн хэм хэмжээг нийтэд тунхаглан зарлаж, баталгаажуулсан чухал бүтээл юм.
"Тамганы дардасны тайлал"
"Мөнх тэнгэрийн хүчин дор Их Монгол Улсын Далайн Их Хааны зарлиг ил булха иргэн дор хүрвээс биширтүгэй, аюутугай" хэмээжээ.
Хубилай хаан ширээнд сууснаасаа хойш өөрийн гэсэн шинэ тамгыг цутган хэрэглэх болсон бөгөөд энэ үеэс Чингис хааны тамга сураг тасарсан.
Saturday, 14 December 2019
Saturday, 7 December 2019
Thursday, 5 December 2019
Бидний цусанд, ялангуяа хаад язгууртнуудын цусанд нүүдэлчний үзэл санаа шингээстэй байдаг юм. Тэр нь хойд үеийхэнд өвлөгдөн очихдоо зан төлвийн тодорхой хэсгийг бүрдүүлэх болно. Бид илүү уудам орон зай руу тэмүүлэх тэрхүү үзэл санааг зан төлвийн энэ шинжтэй холбон ойлгох хэрэгтэй. Тэр чанар нь улс орон болгоныг боломж л олдвол илүү уудам орон зай руу чиглүүлж, тэдний эрх ашгийг тэнгэрийн хаяа, газрын гав хүртэл өргөсгөж байдаг юм.
Жорж Уэльс "Дэлхийн түүхийн товчоон"
Subscribe to:
Comments (Atom)


